• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ ХХК


Манай компани анх 1936 онд нийслэл Улаанбаатар хотын харьяа “Талх, нарийн боовны үйлдвэр” гэж байгуулагдаад, 1958 онд “Чихэр боовны үйлдвэр” болж өргөжин өнөөдөр 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр юм. Бид нарийн боов, жигнэмэг, талх, чихэр зэрэг нийт 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг ханган ажиллаж байна.

Манай бүх бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлагуудыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй бөгөөд ихэнх нь патентлагдсан. Үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнээ түүхий эд материал, хагас ба бэлэн бүтээгдэхүүн гэсэн шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтанд хамруулдаг. Түүнчлэн 2013 оноос өөрийн Өгөөж брэндээс гадна зах зээлд шинээр Тансагт, Шидэт брэндийг нэвтрүүлээд байна

 

 

Хаяг: ”Өгөөж-Чихэр боов“ ХХК, Улаанбаатар-210644, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-35

Утас: +976 11 325401

+976 11 325608

Факс: +976 11 322790

Имэйл: info@uguuj.mn

Вэйб сайт: http://www.uguuj.mn