• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ҮТС


Он дараалсан түүхийн товчоо ШУТИС-ҮТС

1961 МУИС-ийн Инженерийн факультетийн бүрэлдэхүүнд хөнгөн үйлдвэрийн механик инженерийн мэргэжлийг нээж, анхны элсэлт авсан.
1971 Хүнсний машин аппарат, Хүнсний технологи, Нийтийн хоолны технологи, Мод боловсруулах үйлдвэрлэлийн механикч-технологич мэргэжлээр авч элсэлт авсан.
1982 МУИС-ийн бүрэлдэхүүнээс Политехникийн дээд сургууль салбарлан бие даасан дээд сургууль болсонтой холбогдуулан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн /ХХҮФ/ факультет байгуулагдсан.
1990 БНМАУ-ийн сайд нарын зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Политехникийн дээд сургуулийг мэргэжлийн чиглэлээр Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан байна.
1992 Механик Технологийн Сургууль болон өргөжсөн.
1995 ТИС-ийн ректорын зөвлөлийн шийдвэрээр Механик технологийн сургууль Хүнсний технологийн сургууль, Хөнгөн Үйлдвэрийн Технологийн Сургууль болон шинэчлэн зохион байгуулагдав.
2000 Нэхмэлийн үйлдвэрийн тэнхим Ноосны эрдэм шинжилгээний төвтэй нэгдэн "Нэхмэлийн хүрээлэн", Монгол Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв байгуулагдав.
2006 ҮТДС-ийн харъяанд Ой модны сургалт судалгааны хүрээлэн байгуулагдсан
2009 ШУТИС-ийн түүхт 50 жилийн ой тохиолдов.
2010 ШУТИС-ийн Иновацийн төвд “Хүнс үйлдвэрлэлийн сургалт судалгааны төв” байгуулав.
2011 Олон Улсын инженерийн боловсролын CDIO 12 стандарт, сургалтын арга зүйг судлан 2014 оноос нэвтрүүлж эхлэв.
2014 Хүнсний инженерчлэл, Дизайн, Ой мод технологи, Биотехнологи, шим судлал,  "Текстил судлал"ын салбар гэсэн нэгжтэйгээр Үйлдвэрлэлийн технологийн сургууль шинэчлэн зохион байгуулагдав.
2016 Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв  ISO-17025:9001 стандартын шаардлага хангаж, гэрчилгээгээ авав.
2016 Монгол Японы хөрөнгө оруулалтаар Азид анхдагч сүлжмэлийн дизайн систем бүхий “SHIMA SEIKI TRAINING CENTER” сургалт судалгааны төв байгуулагдав.

 

ШУТИС-ҮТС-ийн Дизайны салбар, Хөнгөн үйлдвэрлэлийн салбар
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар, Монгол улс 14191
Ш/х: 46/520
Утас: (976)-11-324590

Вэйб сайт: http://www.sitech.edu.mn/mn