• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ХӨВСГӨЛ-ТИТАНИК ХХК


Манай компани 1993 онд анх Марал ХЭАА нэртэйгээр байгуулагдаж, 2003 онд Хөвсгөл-Титаник ХХК болон өргөжиж 23 дахь жилдээ хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, одоо 100 гаруй ажилтан, ажиллагсадтайгаар Талх, Нарийн боов, Сүү-ааруул, Бялуу-Бэйкери, Хэрчсэн гурил-гоймонгийн 5 цехийн 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бөөний 3 цэг, 300 гаруй гэрээт борлуулагч, дэлгүүрүүдээр дамжуулан жилдээ 2,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг ба  Хөвсгөл аймгийн Талх, талхан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 20%-г, Нарийн боов, гурилан бүтээгдэхүүний 18.4-г, Сүү, сүүн бүтээгдэхүүний 25%--г дангаараа хангадаг.

Манай хамт олон техник технологийн хөгжлийн өнөө үед, олон улсын жишиг стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг “ Шинэ амт, Шилдэг технологийг Хөвсгөлдөө...” уриатайгаар хөдөө орон нутагтаа бүтээн хүргэхээр хичээн ажиллаж байна.

Манай хамт олноос ажил үйлсээрээ манлайлан төрийн дээд одон медаль, улс, аймгийн гавъяа шагналтай ажилчид олноор төрөн гарч байдаг нь бидний бас нэг бахархал бөгөөд “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”,  “Алтан гадас одон”-р тус бүр 1, “Хөдөлмөрийн хүндэт медалиар” 5, Салбар яамны тэргүүний ажилтанаар 8, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” 3, “Тэргүүний залуу алтан медалиар” 2, аймгийн тэргүүний ажилтан 11,  Мөрөн сумын тэргүүний ажилтанаар 8 ажилчин шагнагдаж байгууллага хамт олныхоо нэр төрийг өндөрт өргөж явна.

 

Хаяг: Хөвсгөл Мөрөн сум 3-р баг

Facebook.com / Хөвсгөл титаник ххк

И-мэйл: titanik_product@yahoo.com

Утас: 7038-5555