• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ХҮНС КОМПЛЕКС ХХК


“Хүнс Комплекс”ХХК нь 1992 онд “Сэлэнгэ-9” нэртэйгээр анх байгуулагдаж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1996 оноос  “ХҮНС КОМПЛЕКС” ХХК нэртэйгээр  компанийн цар хүрээгээ улам өргөжүүлж өдгөө тасралтгүй 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн хэвшлийн анхдагч хүнсний манлай үйлдвэр юм.

Нийт 70 гаруй ажилтан, ажиллагсадтай  үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт ажилтан, албан хаагчдын 80 орчим хувь нь мэргэжлийн ажиллагсад бөгөөд нийт 70 гаруй нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэдэг.

Үйл ажиллагааны чиглэл

“Хүнс Комплекс”ХХК нь дараах үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнд:

  • Хиамны үйлдвэрлэл худалдаа
  • Дотор махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
  • Хиамны түүхий эд материалын худалдаа
  • Хагас болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Худалдаа

Манай үйлдвэр жилд 800 гаруй тонн махан бүтээгдэхүүн, сард 66 тонн, өдөрт 3 тонн (хүчин чадлын 60%) бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Манай улсын нийт махан бүтээгдэхүүний зах зээлийн 20 орчим хувийг эзэлдэг.

Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний стандартууд болон олон улсын ISO 9001:2015-ыг үйлдвэрлэлдээ мөрддөг ба ОХУ болон ХБНГУ-ын технологи горимын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг.

Үйлдвэр дараах үндсэн цех, хэсгүүдээс бүрдэнэ. (Үйлдвэрийн үндсэн хүчин чадал хоногт 5 тонн.) Үүнд:

  • Шуллагааны өрөө
  • Бэлтгэх өрөө
  • Найрлагын өрөө
  • Савлагааны өрөө
  • Шарлагын өрөө
  • Вакуум савлагааны өрөө
  • Ариутгалын өрөө
  • Лаборатори

Боловсруулсан бүтээгдэхүүний төрөл:

  • Давхар утлагат хиам
  • Хагас утлагат хиам
  • Чанамал хиам
  • Зайдас
  • Дотор махан бүтээгдэхүүн
  • Дулааны аргаар боловсруулсан мах
  • Амталж хатаасан мах
  • Хагас бэлэн бүтээгдэхүүн зэрэг 8 нэр төрлийн 74 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Салбар компани

“Кайлас” ХХК-ыг байгуулж гадаад худалдаа болон гадаад харилцаагаа тус компаниар дамжуулан явуулдаг.

Борлуулалтын суваг

Хүнс Комплекс”ХХК нь Улаанбаатар хотын томоохон захууд, худалдааны төвүүд төдийгүй Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн нийлүүлэн борлуулах борлуулалтын сувгуудыг төрлөөр нь авч үзвэл:

  • Нэрийн дэлгүүр
  • Зах
  • Худалдааны төв
  • Сүлжээ дэлгүүр
  • Жижиглэнгийн худалдаа

 

Хаяг: БЗД, Доржийн гудамж, 2-р хороо, 22-3

  1. Утас : 11453910
  2. И- Майл: info@khunsvomplex.mn
  3. Веб : www.khunscomplex.com.
  4. Фейсбүүк: Khuns Complex
  5. .Твиттер: Khuns Complex