• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ХҮНСМАШ-СЭРГЭЛТ ХХК


“Хүнсмаш-Сэргэлт” ХХК нь 1998 онд хуучнаар “Хүнсмаш” ХК-ийн үргэлжлэл болон байгуулагдсан. 1977-1984 онуудад Хүнсний үйлдвэрийн засвар Угсралтын Контор гэж байхад орж ажиллаж ирсэн ажилчид , инженер техникийн ажилтнууд уг компанийг үүсгэн байгуулж , одоо хүртэл өөрсдөө ажиллаж байгаа мэдлэг, туршлага, дадлагатай хүмүүс ажиллаж байна. Манай компани нь Хүнсний үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмжийн ажлын зураг гаргах, хүнсний зориулалтын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэх , засаж сэлбэх , угсарч суурилуулах , 20 тн хүртэл багтаамжтай зэвэрдэггүй ган сав хийх , гадаадаас тоног төхөөрөмж , сэлбэг материал нийлүүлэх зэрэг үндсэн чиглэлтэй ажилладаг бөгөөд одоогоор давхардсан тоогоор нийт 2ООО орчим захиалагчийн захиалгыг хийж гүйцэтгэсэн байна.
“ Хүнсмаш-Сэргэлт” ХХК нь Сүү , сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж боловсруулах тоног төхөөрөмжөөс сүү хадгалах дулаалгатай танк, сүү дозлон савлагч , сүү боловсруулах олон үйлдэлт тогоо ,гялгар ууттай сүүг ариутгах , хөргөх тогоо , Сүүг халааж хөргөх цамцтай тогоо , Цөцгийн тос цохигч , Хорхой ааруулын машин , Бяслаг шахагч болон бусад туслах тоног төхөөрөмж болон хэрэгслэлүүдийг үйлдвэрлэдэг.Импортоор оруулж ирдэг байсан давхар цамцтай чаналгын болон хөргөлтийн тогоонууд \40л,60л,1ООл , 1000 л багтаамж бүхий \ хуурай ба шингэн бүтээгдэхүүн савлагч , дозлогч машин , нунтаглагч , бяцлагч төхөөрөмжүүд гэх мэт 10 гаруй шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Мөн усны шүүлтүүр , ус зөөлрүүлэгч , Жимс ногоо боловсруулах төхөөрөмжүүд , 20 тн хүртэл багтаамж бүхий зэвэрдэггүй ган сав ,бусад тоног төхөөрөмжүүдийг захиалагчийн хүссэн хэмжээ , хүчин чадал , хийц загвараар хийж гүйцэтгэдэг.
Утас: 99182678
Факс: 55151053, 99245046
И-мэйл: d.davharbayar@yahoo.com
Хаяг: БЗД, 8-р хороо, УБ (Чулуун овооны тойрог, 22-р авто баазын хашаанд)

Вэйб сайт: http://khunsmash-sergelt.khas.mn/