• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ХАТАНСҮЙХ ИМПЭКС ХХК


“Хатансүйх Импэкс” ХХКомпани нь хиам махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэн явуулдаг бөгөөд 1996 онд байгуулагдан одоо 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөтгөн шинэчилж орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ирсэн .

Манай компани Монголын мах, махан бүтээгдэхүүний зах зээлд өөрийн байр сууриа баттай эзэлсэн төдийгүй экологийн цэвэр махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргаж байна.

Бид 30 гаруй төрлийн хиам, 20 гаруй төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн мөн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байгаа. Мөн манай компани дулааны аргаар боловсруулсан /нөөшилсөн/ махан бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийнхээ 40 гаруй хувийг гадаад зах зээлд борлуулж байна.

Түүнчлэн бид 2016 оноос олон улсын Хүнсний аюулгүй байдлын НАССР тогтолцоо, ISO:9001, ISO:22000 нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж Герман Улсын “TÜV Rheinland” баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж 2017 онд НАССР гэрчилгээгээ авч 2018 онд 2 дах жилдээ тус байгууллагаар баталгаажилтаа хийлгээд байна.

Тус компани БНХАУ-ын Хорио цээрийн албаны хяналт, шалгалтанд 2015 онд орж 2016 оны 5 сард бүтээгдэхүүнээ экспортлох эрхийг БНХАУ-ын Гэрчилгээжүүлэлт баталгаажуулалтын албанаас авч 2016 оны 11 сараас өнөөдөрийг хүртлэх хугацаанд дулааны аргаар боловсруулсан үхэр, ямааны мах, үхрийн шарж хатаасан мах экспортлож байна.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Хүнсчдийн гудамж

Утас: 70171827, 70172487

Email: info@khatansuikh.mn

Website: www.khatansuikh.mn

Facebook: www.facebook.com/khatansuikhimpex/

www.twitter.com/ hasu_khatansuikhimp/