• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ХААН ХҮНС ХХК


Манай “Хаан Хүнс” ХХК анх 1998 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, катеринг, хөдөө аж ахуйн чиглэлээр 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар эдүгээ 1000 орчим ажилтан, албан хаагчидтайгаар бизнесээ амжилттай явуулж байна.

Тухайн үед хагас боловсруулсан хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч анхны аж ахуй нэгж болж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо бид салбарын тэргүүлэгч, "ХҮНСНИЙ МАНЛАЙ" үйлдвэр болтлоо өргөжиж, хэрэглэгчид болон харилцагчдад өндрөөр үнэлэгдэн ирсэн ба хамгийн сүүлийн байдлаар бидний үйлдвэрлэн борлуулж буй үндэсний шилдэг бүтээгдэхүүн болох “Хаан Бууз” брэнд нь “Монгол бахархал” өргөмжлөл хүртээд байгаа билээ.

Нийтийн хоолны үйлчилгээг бид Монголын Үндэсний Түргэн Хоолны Сүлжээ “Хаан Бууз” кафенуудаар явуулдаг бөгөөд 1998 онд анхны “Хаан Бууз” кафе үүд хаалгаа нээсэн. Үүнээс хойш одоог хүртэл 11 жилийн хугацаанд “Хаан Бууз” кафе маань үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохирсон амт чанартай хоол үйлдвэрлэн олон тооны үйлчлүүлэгчтэй болж чадсан юм.

Хаяг: “Хаан Хүнс” ХХК, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,
Эв нэгдлийн гудамж, 3-р хороо, 14 тоот байр
Утас: 976-11-342236
Факс: 976-11-344898
Электрон шуудан: info@khaankhuns.mn, secretary@khaankhuns.mn

Вэйб сайт: http://www.khaankhuns.mn/