• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

СТАРТУС ХХК


Манай “Стратус” компани Монгол Улсад 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай хамт олон билээ. Бид анх аялал жуулчлалын салбарт тур операторын  чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээг жилээс жилд өргөжүүлсээр өдгөө хүнс үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайг буй болгоод байгаа юм.

Манай компани Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын хүнсчдийн холбооны гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулдаг салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитойгоор оруулж, үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажилладаг.

Аялал жуулчлалын салбарт 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа бид дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авч Монголын үзэсгэлэнт байгаль, давтагдашгүй түүх, нүүдэлчдийн соёл, ахуй амьдралтай танилцуулах аяллыг зохион байгуулж ирлээ. Сонирхолтой аяллын хөтөлбөр санал болгож чаддаг манай компаниар үйлчлүүлсэн хэн боловч үйлчилгээний соёл, чанарт сэтгэл хангалуун буцдаг нь бидний нэг бахархал.

Хүнсний салбарт ч бидэнд бусдаас ялгарах давуу тал олон бий. Хамтран ажиллагсдын маань ололт амжилт, алдаа дутагдал аль аль нь бидэнтэй холбоотой хэмээн үздэг учраас бүхий л үйл ажиллагаан дээр нягт ажиллахыг зорьдог. Тиймээс хамтрагчдынхаа үйл ажиллагаанд тус болох зорилгоор ИРЕКС үйлдвэрийн технологич, мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцох сургалтуудыг явуулахын зэрэгцээ технологийн дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол хийж хэвшлээ. Мөн манай технологич нар ИРЕКС үйлдвэрт ур чадвараа дээшлүүлэх боломжтой. Энэхүү харилцан туршлага солилцох ажиллагаа нь бидний давуу тал болж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, чанарт сайнаар нөлөөлдөг юм.

 

Хаяг: Монгол улс, УБ 16020, БГД 3-р хороо, Дунд голын гудамж "Монгол эксибишн" группын 6 давхар

Оффис: +976 7010 7585

И-майл хаяг: info@stratusmongolia.com

stratusmongolia@gmail.com

stratusmongolia@mail.ru

Вэйб сайт: http://stratustalkh.mn/

фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/stratustalkh.mn/