• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

САМО институт


1971 онд байгуулагдсан, хөгжлийн 46 жилийн түүхтэй хамт олон. Институт нь эрдмийн зөвлөл, инноваци-технологийн зөвлөл, эрдэм шинжилгээний төслийн судалгааны баг, үндэсний хэмжээнд 8 удаа итгэмжлэгдсэн хүнсний шинжилгээний нэгдсэн лаборатори, эрдэм шинжилгээний номын сан, мах, махан бүтээгдэхүүний туршилтын цех, махны салбарт технологи дамжуулах 3 үйлдвэртэй. Институтэд дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн, шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, ажлын дадлага туршлагатай эрдэмтэд, ахмад судлаачид, залуу ажилтнуудтай зэрэгцэн ажиллаж харилцан суралцаж, уламжлал, шинэчлэлийг хослуулан хүнсний баталгаат байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Шинжилгээ судалгааны бодит үр дүнг сайжруулах зорилгоор бусад байгууллагуудын мэргэжлийн ур чадвар өндөртэй эрдэмтэд, судлаачид инженерүүдтэй хамтран судалгааны төслийн багууд бүрдүүлэн ажилладаг.

Институтийн захиргаа, эрдмийн зөвлөл, ШУТ-ийн төслүүд болон шинжилгээ, судалгааны бусад ажлуудын үр дүнг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч, гүйцэтгэсэн ажлууд тайлан бичих төдийгөөр дуусгавар болдог хэвшмэл зуршлыг өөрчлөхийн тулд цоо шинэ менежментээр ажиллах бодлого барьж ШУТ-ийн төсөл, эрдэм шинжилгээний ажлын чиглэл, сэдэв сонгох, бизнес төсөл боловсруулахдаа хүнс, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг чухалчилдаг.

  • хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Зайсан, Богджавзандамбын гудамж, "Тайж" группийн төв байр, "Б" корпус Шуудангийн хайрцаг-17032
  • Утас: (976)-11-342035. (976)-11-343117
  • И-майл хаяг: info@samoinstitute.mn
  • Вэйб сайт: http://www.samoinstitute.mn/