• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ОЧИРДАГИНАС ХХК


“Очирдагинас” ХХК нь анх 2005 оны 10 сараас нарийн хиамыг үйлдвэрлэн, борлуулж эхлэснээр үйл ажиллагааны эхлэл тавигдсан. Улмаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж 2007 онд хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулсанаар өөрийн гэсэн амт чанар өнгө үзэмжтэй хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Одоо тус компани нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани нь анх Аянчин, Амин нутаг, Зочин, Элэгний нухаш гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Амин нутаг давхар утлагат хиам нь манай компанийн анхны брэнд бүтээгдэхүүн ба хэрэглэгч олны таашаалыг хүртсэн борлуулалтаараа тэргүүлэгч бүтээгдэхүүн юм. Жил бүр бид бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж одоо 40 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Хаяг :25-1, 8-хороо, Баянзүрх дүүрэг ,Улаанбаатар хот, Монгол улс

Утас :7600 7530

Имэйл :od@ochirdaginas.mn

Вэйб сайт: http://ochirdaginas.mn/