• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

НАРАН ФҮҮДС ХК


“Наран Фүүдс” компани дэлхийн хэрэглэгчдэд танил болсон Европын томоохон үйлдвэрлэгчдийн premium, deluxe зэрэглэлийн өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгчээс нь шууд авч Монголд импортлож байгаа ба дотоодын хэрэглэгчиддээ чанартай, брэнд бүтээгдэхүүн импортлодог гэдгээ хэдийн ойлгуулж чадсан.  Тэдгээр бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх, дистрибютер буюу түгээлтийн ажлыг удирдан зохион байгуулах гэсэн үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

2005 онд “Наран трейд” компаниас салж түүний охин компаниудын нэг болон биеэ даасан компани болж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус компани нь 2007 оноос эхлэн борлуулалтын багийн бүтцэд шилжиж хүрээгээ өргөжүүлэн тэлсэнээр гадаадаас импортлон оруулж ирж буй хүнсний бараа бүтээгдэхүүнээ эцсийн харилцагч дэлгүүр, супермаркетуудаар дамжуулан эцсийн хэрэглэгчдэд түргэн шуурхай, шинэлэг байдлаар хүргэх гол зарчим барьж амжилттай ажилласаар ирлээ.

ХАЯГ: Наран Дистрьбюшн Центр, 3-р хороо, Ажилчны гудамж, Хан-Уул Дүүрэг, Улаанбаатар хот

утас: (976) 70005757

веб сайт: http://www.narantrade.mn/Web/Company,www.naranfoods.mn