• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

М-СИ-ЭС КОКА-КОЛА


Хэтийн зорилго:

Хэрэглэгч, харилцагчидаа дээдэлдэг, Монголдоо хамгийн ихээр шимтэн уудаг ундааг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.

Эрхэм зорилт:

- Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.

- Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжын үнээр “хүссэн цагт нь гарын дор” байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Бид харилцагчидаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.

- Удирдлагын шударга зарчмыг мөрдлөгө болгон, ажиллагсадынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.

- Хувь эзэмшигчидийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн чанар, хүнсий аюулгүй байдлын бодлого

Дэлхий дахинд бидний үйлдвэрлэн түгээж буй бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартай, амны цангаа тайлан сэргээгч бүтээгдэхүүн гэж итгэдэг. Чанар бол бидний хийж буй бүхий л үйлдэлд шингэж байдаг. Кока-Колагийн системд ажиллаж буй хүн бүхэн энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чаддаг. Бидний амжилтын үндэс бол ЧАНАР юм.

Бид энэхүү алтан дүрмийг өвлөж авсан, цаашид ч ХААНА Ч НАЙДВАРТАЙ, ТӨГС БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өвлүүлэн ажиллах болно.

Хаяг: Гачууртын зам 104, Амгалан 13260, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Утас: (976) 70165555                                                 Вэйб хаяг: http://www.mcscocacola.mn

Факс: (976) 70165500                                                И-мэйл: info@mcscocacola.mn