• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

МОНСҮҮ ХХК


“Монсүү” ХХК нь сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр нь 1991 оны 9-р сард байгуулагдан өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын хамгийн анхны сүүний үйлдвэр юм. Одоо тус үйлдвэр нь ариутгасан сүү, тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, хорхой ааруул, цөцгийн тос, ,хүүхдийн илчлэг тэжээл зэрэг 30 шахам  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчидийн хэрэгцээнд нийлүүлж байгаагийн зэрэгцээ  Улаанбаатар хотод хамгийн их  үгүйлэгдэж байгаа хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрлэлийн зонхилон явуулж байна. Үйлдвэрийн дэргэд хими, микробиологийн лабортори ажиллуулж, түүхий сүү болон бэлэн бүтээгдэхүүнд исгэлэн тос, нягтрал , хуурай бодис, элдэв хольц, микропын тоо кольтир, коли индекс, бруцелез зэрэг хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж, хэвшэсний зэрэгцээ үйлдвэрлэлийн технилогийн дараалал, горимыг  чанд мөрдөн ариун цэвэр, эрүүл ахуйн  хяналтыг өндөр  түвшинд ашигладаг. Тус сүүний үйлдвэр нь Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот орчимын Фермерүүдээс түүхий сүүг гэрээгээр авч үйлдвэрлэлээ явуулж байна.

Монсүү ХХК-ны   хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний  үйлдвэрт  сүүний салбарын өндөр  мэргэжлийн дадлага туршлагатай  технилогич, микробиологич нар ажиллаж  үйлдвэрлэлийг гардан явуулж байгаа бөгөөд эрхэм хэрэглэгч таны хүнсний аюулгүй байдал, чанарын дээд түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өргөн барих зорилго тавин ажиллаж байна.

 

Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо, МонСүү ХХК

Утас / Факс : 7018-4455 ; 97111722; 93242420

Вэб сайт : www.monsuu.mn

Веб лог : www.monsuu.tk

И-мэйл хаяг : monsuu1991@gmail.com

Фэйсбүүк:  https://www.facebook.com/monsuu1/