• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

МАХ МАРКЕТ ХХК


“Мах Маркет” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэдэг эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагчид та бүхэнд юуны түрүүнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Одоогоос арав гаруй жилийн өмнө мал, мах бэлтгэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Мах маркет” ХХК нь өнөөдөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ олонд танигдсан нэр хүндтэй, нийгмийн хариуцлагатай компани болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудын дагуу үйлдвэрлэн дотоод, гадаадын хэрэглэгч, харилцагч нартаа нийлүүлж байна. Энэ амжилт бидэнд амар олдоогүй бөгөөд үүний ард манай компанийн ажилтан бүрийн хичээл зүтгэл байсан ба бид өмнөө тавьсан зорилгодоо тууштай, ирээдүйдээ итгэл үнэмшил, урам зоригтой байж, бүхий л чадлаараа ажиллан алдаа оноон дээрээсээ суралцан, байнгын сайжруулалт хийж, нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон амжилт юм.

Хүнс үйлдвэрлэгч компанийн хувьд хүн амынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, Монгол улсынхаа нийгэм, техник технологийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, бизнесийн зах зээлээ өргөжүүлэх, түнш харилцагчдаа эрхэмлэн хүндэтгэж, олон улсад үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан “Манлайлагч Компани” болох эрхэм зорилгод хөтлөгдөн чармайн ажиллаж байна.

 

Холбоо барих

Хаяг: 16102-Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-дугаар хороо, Сонсголон "Мах Маркет" ХХК

И-мэйл: info@makhmarket.mn

Утас: (976)-7555 1199

Вэйб: сайт: //www.makhmarket.mn