• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

КОКО ДЕСЕРТ ХХК


Тус компани нь 1998 оны 9 сард хүнсний үйлдвэрлэл гадаад дотоод худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2003 онд бүтээгдэхүүний онцлог, хэрэглэгчдэд ойлгомжтой байх зорилгоор “Коко десерт” ХХК нэрээр өөрчлөн байгуулагдаж одоог хүртэл 12 дахь жилдээ хүнсний салбарт идэвхтэй ажиллаж байна. Анх компани байгуулагдаж байхад 12 ажилтантай байгуулагдаж байсан бол одоо 43 орчим ажилтантай 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсад мөрдөгдөж буй эрүүл ахуй, технологийн шаардлага хангасан, чанар стандартын дагуу үйлдвэрлэн хотын иргэдийн өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээнд зориулан орц найрлагаар баялаг тэжээллэг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд 8 машинаар өдөрт 30-40 ЕБС-ын дунд сургуулиудад өдөр бүр үйлдвэрээ гарсан шинэхэн бүтээгдэхүүнийг хүргэхээс гадна өөрийн салбар худалдааны төвүүдээр дамжуулан нийслэлийн хэрэглэгч болон зах зээлд нийлүүлж байна. Энэ хугацаанд бид нарийн боовны зах зээлд шинэлэг орчин бий болгох бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ орчин цагийн дэлхийн нийтийн хэрэглээний жишигт ойртуулах зорилт тавинм ажилласан билээ. Энэ зорилт нь 100% биелээгүй боловч бид тодорхой амжилтанд хүрч чадсан билээ.

Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулахаас гадна мэргэжлийн ажилчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх талаар системтэй тогтмол үйл ажиллагааг явуулдаг бөгөөд энэ үйл ажиллагаануудын үр дүн хэрэглэгчдийн дунд манай байгууллагын нэр хүнд өсөж, борлуулалтын орлого тогтвортой нэмэгдэж байгаа юм. Бид өөрсдийн үйл ажиллагааны туршлага болон зах зээл хийсэн бичил судалгаануудыг үндэслэн хэрэглэгчдийн хүсэл сонирхол худалдан авах чадвар болон бусад үзүүлэлтийг харгалзан бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэдний хүсэл сонирхолд аль болох нийцүүлэхийн төлөө ажилладаг.