• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

ВИТСАМО ФРУТ ЖҮҮС ХХК


“Витсамо Фрут Жүүс” ХХКомпани нь амин дэмийн өндөр орцтой, олон төрлийн жүүс үйлдвэрлэх чиглэлээр 1995 онд анх Герман улсын 65 хувь, Монгол улсын 35 хувийн хөрөнгө оруулалттайгаар Герман  технологи, түүхий эдийн хангалт дээр суурилан байгуулагдсанаас хойш  24 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа, салбартаа анхдагч байгууллага юм.

2008 оноос Монголын тал 100 хувь өмчилж, тухайн үеийн барилга, техник төхөөрөмж, хүний нөөцийн суурин дээр өнөөг хүртэл ажиллаж байна. Тус компани нь нийт 80 гаруй ажиллагсадтай, УБ хот, орон нутгийг хамарсан бөөний ба жижиглэн худалдааны 4800 гаруй  Харилцагчид бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

“Витсамо Фрут Жүүс” ХХКомпани нь шилэн, хуванцар, тетрапак савлагаагаар 35 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн 5 шугамаар явуулж, технологийн шинэчлэлийг тогтмол хийн, чанарын өндөр түвшинд нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Үүнээс “Витсамо фрут жүүс”, “Органик”, “Сор” нэрийн ундаанууд нь олон түмэнд танигдсан брэнд бүтээгдэхүүн болж, тус Компанийн нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг эзэлж байна.

Манай компани Монгол Улсынхаа ундаа, жүүсний үйлдвэрлэлд өөрийн баттай байр сууриа эзэлж, Эв нэгдэл- чанар- таны мэргэн сонголт уриатайгаар зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, салбартаа тэргүүлэгч болох зорилт тавин ажиллаж байна.

хаяг: Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Сургуулийн гудамж, Өөрийн байранд
утас: 11-452277
факс:11-461216
и-майл: Info@vitsamo.mn
веб сайт:  www.vitsamo.mn
фэйсбүүк:  https://www.facebook.com/vitsamo/