• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

Батбайгаль ХХК


Бялуу гэдэг аливаа нэгэн баярт мөч, тэмдэглэлт үйл явдлын баяр дээр баяр нэмж байдаг нандин бүтээгдэхүүн. Бялуу хаана байна тэнд баяр болж байдаг. Хүн бүрийн амтархан иддэг бялуу хэрхэн бүтдэг талаар сонирхохоор “Батбайгаль” ХХК-ний Баянзүрх дүүрэг дахь байран дээр нь очлоо. “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Тус байгууллагын гадаад өнгө үзэмжээс эхлээд дотоод засал, цэвэр орчин үнэхээр гайхалтай. Нэг давхартаа борлуулалтын лангуу, ресторан, кафе, караоке гээд цогц үйлчилгээг бий болгожээ. Манайх 70 гаруй ажиллагсадтай. Есөн дүүрэгт байрлах 10 гаруй салбар цэгүүдээр дамжуулж, бялуу, нарийн боов, нандин бүтээгдэхүүн, пицца болон мах махан бүтээгдэхүүн, гээд 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчиддээ үйлчилж байна.