• Азмон төв 403 тоот
  • СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-50
  • info@mfia.mn
  • 9:00AM-6:00PM
« Гишүүдийн сан руу буцах

АРВАЙН ҮНДЭС  ХХК


ТАНИЛЦУУЛГА

“Арвайн Үндэс” ХХК 2012  онд үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөн, шингэн хүнсний салбарт улсдаа тэргүүлэх, зэрэглэлийн, жилдээ 15-20 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шар айрагны үйлдвэрийг  ашиглалтанд оруулж 300 гаруй ажлын байрыг бий болгон, үйлдвэрийн барилга, худалдаа үйлчилгээний төв, оффисын цогцолбор бүхий бүтээн байгуулалтыг хийлээ.

Чанартай, аюулгүй, эрүүл ахуй,стандартыншаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд 2012 онд MNSISO 9001:2010  олон улсын стандартын “Чанарын удирдлагын тогтолцоо”-г үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулан  ажиллаж байна.

Мөн түүхий эд материал,  бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хянах дотоод хяналтын лабораторийн чадавхиа хяналт, мэргэжлийн  байгууллагын чадавхид нийцүүлэх зорилт тавин ажилласнаар  2011 онд MNSISO/IEC 17025:2007 /Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага/ стандартын шаардлагыг ханган “Монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори”-той болсон.

Улсын төсөвт төвлөрүүлсэн татвараараа 2010, 2011 онуудад шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, 2011 онд МТЕГ-аас олгодог татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр шагнагдсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ХАРИЛЦАХ ХАЯГ
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот. Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо, "Арвайн үндэс" ХХК-ийн байр
Утас: +976 7700 1144, +976 7700 1155
Факс: +976-7700 0499
Имэйл: info@arvainundes.mn
Вэб: www.arvainundes.mn
Facebook:
Twitter: