МОНГОЛ УЛСЫН "ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР", ОРОН НУТГИЙН "ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР" ШАЛГАРУУЛАХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН

Хүнсний Аж Үйлдвэрийн Ажилтан, Ажилчдын Баярыг /ХАҮААБ/ тэмдэглэх тухай Засгийн газрын 2014 оны 98 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн 7 хоногийн Хагас сайн өдөр гэж өөрчлөн батласан билээ.  Энэ жилийн нэгдсэн арга хэмжээг Холбооны дэргэдэх Сүү, сүүн бүтээгдэхүүний тогтвортой хөгжлийн мэргэжлийн зөвлөл зохион байгуулахаар ажиллаж байна.  Нэгдсэн арга хэмжээний үеэр уламжлал болгон жил бүр Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр шалгаруулдаг билээ.

1.1  Энэхүү журмын зорилго нь хүнсний аж үйлдвэрийн салбарт манлайлан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж,  дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, бүтээгдэхүүн болон үйл ажиллагаагаараа хэрэглэгч олон нийтийн талархал сайшаал хүлээсэн аж ахуйн нэгжийг шалгаруулан “Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр”, “Орон нутгийн Хүнсний манлай үйлдвэр” өргөмжлөл олгож орон даяар алдаршуулахад оршино.
1.2   Монголын Хүнсчдийн Холбооны гишүүн компани, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд “Манлай үйлдвэр“-ийн шалгаруулалтыг явуулна.
1.3  “Хүнсний манлай үйлдвэр” шалгаруулж өргөмжлөл олгох шийдвэрийг Монголын Хүнсчдийн Холбооны Удирдах Зөвлөл жил бүрийн 3 дугаар сард хуралдаж шийдвэр гаргана.

Монгол Улсын Хүнсний Манлай үйлдвэр”-ийн шалгуур үзүүлэлтүүд:

2.1.1.Хүнсний аж үйлдвэрийн салбарт сүүлийн 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
2.1.2.Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрсэн;
2.1.3.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын олон улсын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласан байх;
2.1.4 Үйл ажиллагаандаа дотоод хяналтыг нэвтрүүлж, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг өөрсдөө баталгаажуулж ажилласан;
2.1.5.Сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй холбогдон хэрэглэгчдээс гомдол гараагүй, хяналтын байгууллагаас зөрчил дутагдал илрүүлээгүй байх;
2.1.6. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн 30-аас доошгүй хувьд нь барааны тэмдэг, дэвшилтэт сав баглаа боодлыг нэвтрүүлж, хэрэглэгчдэд ойлгомжтой хаяг, шошготой болгосон;
2.1.7.Улсын төсөвт оруулах татварын орлогыг зохих журмын дагуу хугацаанд нь бүрэн төлсөн байх, татварын зөрчилгүй байх;
2.1.8. Монголын хүнсчдийн холбооноос зохиож байгаа үйл ажиллагаанд сүүлийн 3-5 жилд тогтмол идэвхтэй оролцож, хамтын ажиллагаагаа тогтмолжуулсан байх;
2.1.9. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тодорхойлолтоо тухайн аж ахуйн нэгж гаргаж, нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаар уламжлан дэмжүүлж Монголын Хүнсчдийн Холбооны ажлын албанд жил бүрийн 2 дугаар сард ирүүлнэ.

Орон нутгийн Хүнсний Манлай үйлдвэр”-ийн шалгуур үзүүлэлтүүд:

2.2.1 Тухайн орон нутагт сүүлийн 5 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа эрхэлж байгаа;
2.2.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, хэвшүүлж ажилласан байх;
2.2.3. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс нь сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэглэгчдээс гомдол гаргаагүй, хяналтын байгууллагаас зөрчил дутагдал илрүүлээгүй байх;
2.2.4. Үйлдвэрийн үйл ажиллагаандаа дотоод хяналтыг бэхжүүлж ажилладаг;
2.2.5. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тодорхойлолтоо тухайн аж ахуйн нэгж гаргаж, аймгийн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Монголын хүнсчдийн холбооны салбар зөвлөлөөр уламжлуулан дэмжүүлж Монголын Хүнсчдийн Холбооны ажлын албанд жил бүрийн 2 дугаар сард ирүүлнэ.

“Хүнсний Манлай үйлдвэр”, “Орон нутгийн хүнсний манлай үйлдвэр” –т нэр дэвшүүлж буй аж ахуй нэгжүүдээс  ирүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Хүсэлт гаргасан аж ахуй нэгж, байгууллагын албан бичиг,
  2. Орон нутгийн засаг захиргаанаас  нэр дэвшигч үйлдвэрийг дэмжсэн албан тоот,
  3. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд гомдол, зөрчилгүйг баталгаажуулах албан бичиг,
  4. Харъяа татварын албаны тодорхойлолт,
  5. Үйлдвэрлэлээ шалгуулсан хяналтын хуудас,
  6. Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар,
  7. Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга,
  8. Хөдөө орон нутгийн үйлдвэр эрхлэгчид өөрийн үйлдвэрийн үйл ажиллагааг харуулсан видео бичлэг хийж ирүүлэх.

Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр, Орон нутгийн Хүнсний Манлай Үйлдвэрт  нэр дэвших албан байгууллагуудын материалыг  2018 оны 03-дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл  хүлээн авна.  
Хүнсчдийн холбооны ажлын албаны байр, mfia_ngo@yahoo.com

Утас: 70160086