ЧАНАРЫН БАТАЛГААГҮЙ ДАЛД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАЙДАЛД СУДАЛГАА ХИЙВ

Улаанбаатар хотод бууз, банш, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүдээс гадна хүйтний улирал, уламжлалт баяруудыг дагаад зөвшөөрөлгүй олон тооны цэгүүд бий болж, гэрийн нөхцөлд үйлдвэрлэж, гадаа ил задгай хөлдөөн савлаж, ихэвчлэн гэр хорооллын дэлгүүрүүдэд хямд үнээр нийлүүлдэг сөрөг үзэгдэл жил бүр давтагдсаар байна.

Чанар, ариун цэврийн ямар ч баталгаагүй, Нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 гаруй дахин хэтэрсэн нөхцөлд бууз, баншийг гадна орчинд хөлдөөж байгаа нь хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл мэндэд ноцтой үр дагавартай юм.

Монголын хүнсчдийн холбоо гишүүн үйлдвэрүүдээс тавьж байгаа санал, санаачлагуудад үндэслэн дээрх байдалд судалгаа хийж, далд үйлдвэрлэлтэй тэмцэх, гишүүд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон санал боловсруулах ажлын хэсгийг мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллуулав.

Ажлын хэсгийн гишүүд Нийслэлийн Сонгино-хайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн захын хорооллуудад ажиллаж нийт 87 аж ахуйн нэгж, иргэдийн 87 нэрийн бууз банш худалдаалагдаж байгааг олж тогтоосон байна. Эдгээр бүтээгдэхүүний дотроос 6 нэрийн бууз, баншийг Мах Маркет компанийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж үзэхэд бүгдээс нь эширихиа коли, стафилококк ауреус илэрсэн байна.

Ажлын хэсгийн судалгаагаар олж тогтоосон аж ахуйн нэгж, иргэдийн нэр, хаягийн жагсаалтыг МХЕГ-т хүргүүлж, тэдгээрийн үйлдвэрлэлийн орчин, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг хүссэн байна.