"ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГОЛОЛТЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХЭД ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалтад ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, МХЕГ, НЭМҮТ, МХХ, ДЭМБ болон хүнс үйлдвэрлэгчийн 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл  оролцлоо.

Монгол улсад мөрдөгдөж буй хүнсний хууль, стандартад хүнсний бүтээгдэхүүний шошгололтод олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагууд тусгагдсан боловч хэрэгжилт хангалттай биш, зарим аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний шошгололт шаардлага хангахгүй байна. НЭМҮТ-ийн 2011 оны судалгаагаар эх орны үйлдвэрийн  хүнсний бүтээгдэхүүний 37.0% бүтээгдэхүүний шошгонд шимт бодис, илчлэгийн талаар ямар нэг мэдээлэлгүй байсан

“Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” үндэсний стандарт 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс заавал мөрдөх заалтайгаар мөрдөгдөж эхэлнэ.

Энэхүү сургалтын үр дүнд хүнсний бүтээгдэхүүний шошгололт, илчлэг, шим тэжээлийн  мэдээллийг бүтээгдэхүүний нүүрэн хэсэгт байршуулан, хүнсний бүтээгдэхүүний шошгололтыг олон улсын жишигт нийцүүлснээр эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний шошгололт олон улсын стандартын шаардлагад нийцэж, хэрэглэгчид эрүүл хүнс сонгон хэрэглэх боломжтой .Дэлхий нийтээрээ халдварт бус өвчний анхдагч эрдсэлт хүчин зүйл болох давс, тос, сахарын хэрэглээг бууруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа ба Тогвортой хөгжлийн зорилтод давс, тос, сахарын хэрэглээг 2030 гэхэд 30 хувиар бууруулсан байх зорилт дэвшүүлсэн.