Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр "АРВАЙН ҮНДЭС" ХХК Хүнсний Аюулгүй Байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 стандартыг амжилттай хэрэгжүүлэн батламжаа гардан авлаа.

Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр

Алтан Жолоо группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, шингэн хүнсний салбарт тэргүүлэгч хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн шар айрагны үйлдвэр нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулж батламжаа гардан авлаа. 
Олон улсын стандартад нийцсэн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг тус компани 2009 онд MNS ISO17025, 2012 онд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн билээ.

Үйлдвэрийн дэргэдэх Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хими,нян судлалын лабораториор 286 төрлийн сорилт шинжилгээг хийж гүйцэтгэхээс гадна, дотоод үйлдвэрлэлийнхээ дамжлага тус бүрт шинжилгээ хийж үйлдвэрийг лабораториор удирдан явуулж байна.Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг үйлдвэрлэлийнхээ бүхийл үйл ажиллагаанд нэвтрүүлж, Австрали улсын аудитын B cert баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авлаа. 
Энэхүү арга хэмжээнд Алтан Жолоо Группийн ерөнхийлөгч худалдааны гавьяат ажилтан В.Энхбаатар , санхүү хариуцсан захирал Ч.Гүнсэн, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Австрали улсын элчин сайд John Langtry, МҮХАҮТэнхимийн дарга М.Оюунчимэг, Австралийн “B cert” компаний Монгол дахь төлөөлөгч Б.Ундарлаа, МХХолбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, МХЕГазар, НМХГазрын зочид төлөөлөгч нар оролцлоо. Энэхүү олон улсад нэр хүндтэй Австрали улсын аудитын B cert баталгаажуулалтын байгууллагаас ISO 22000 олон улсын стандартын батламжаа хүлээн авсан Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр "Арвайн Үндэс" компанийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.