Ургац хураалтын мэдээ

Ургац хураалтын мэдээ

2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.  

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн  тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. 

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбайн ургац алдаж, 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувь, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувь, төмсний 74.5 хувь, хүнсний ногооны 44.6  хувь хангахуйц хэмжээний  ургац хураан авах урьдчилсан төлөв гараад байна.

                                                                                                           (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

                                                                          Ургац хураалтын мэдээ

 Таримлын төрөл

 

Хураах талбай    (га) Хураасан талбай   (га) Хувь Нэгжийн ургац (цн) Нийт ургац (тн)
1 Үр тариа  288049 36084 12.5 8.2 29767
2 Төмс  11271 1315 11.7 99.7 13126
3 Хүнсний ногоо  6944 1845 26.6  104.9 19353
4 Тэжээл  43522 2188 4.85 16.3 3443
5 Тосны ургамал  46505             2420      5.2           4.62           1118

 

.  

 

 

 

 

 

 

                                                    

                                                                                     Ургацын төв штаб