"АРД ТҮМНИЙ ХҮНС " ШИЛДЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛНА

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд- 2017" нэгдсэн арга хэмжээг “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор 9 дүгээр сарын 19-25 ны өдрүүдэд "Мишээл Экспо" төвд зохион байгуулах гэж байна.

 

Уг арга хэмжээнд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгчид та бүхэн хүсэлт бүхий албан бичигтэйгээ (арга хэмжээнд оролцох асуудлыг хариуцсан ажилтны нэр, холбоо барих утас, борлуулах бүтээгдэхүүний нэр төрлийг заасан байх) 9 дүгээр сарын 12-15ны өдрүүдэд ХХААХҮЯамны Хүнсний Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын 504 тоот өрөөнд / Утас: 261962, 90185185 / бүртгүүлнэ үү. 

 

Бүртгүүлэх үедээ ХХААХҮЯамтай гэрээ байгуулан, мандат авна.