Food week - 2013

Food Week 2013 олон улсын үзэсгэлэн

Хугацаа:  2013.11.06-09

Болох газар: БНСУ, Сөүл, Coex

Зохион байгуулагч: Coex Co., Ltd

Олон Улсын  Food Week үзэсгэлэн нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас, будаа болон даршилсан бүтээгдэхүүн, хүнсний тоног төхөөрөмж, савлагааны тоног төхөөрөмж, зочид буудал, ресторан, архи, пиво, ундааны салбарынхныг нэгэн дээвэр дор цуглуудгаараа онцлог юм. 2006 оноос хойш энэхүү үзэсгэлэн нь тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд жил бүр 90000 орчим оролцогчид оролцдог  Солонгосын томоохон үзэсгэлэнгүүдийн нэг юм. 2011 онд зохион байгуулагдсан Food Week 2011 үзэсгэлэнд дэлхийн 34 орны 700 гаруй  аж ахуйн нэгж оролцож байсан билээ. 

Энэ удаагийн Олон Улсын  Food Week 2013 үзэсгэлэн нь  2013оны 11 сарын 6 – 9-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо  Coex олон улсын үзэсгэлэнгийн төв  A, В, С, D танхимуудад зохион байгуулагдах гэж байна.

Бүтээгдэхүүний ангилал:

Хүнс& Ундаа ус

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

Боловсруулсан бүтээгдэхүүн

Тусгай хүнсний ангилал

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, шувууны махан бүтээгдэхүүн, загас болон ойн аж ахуй

Давсалсан, даршилсан бүтээгдэхүүн, хүнсний түүхий эд орц, ундаaны зүйл ( цай, вино, спиртийн төрлийн ундаа), хөлдөөсөн болон хатаасан бүтээгдэхүүн, гоймон, кимчи, хүн орхоодой

Органик хүнс, Солонгосын уламжлалт хүнс, эрүүл хүнс,  эрүүл мэндийн нэмэлт болон ундаа

Хүнсний  тоног төхөөрөмж

Хүнс бэлтгэх

Боловсруулах

Савлах

Кофены машин, зайрмагны машин, ногоо хэрчигч, норимаки/сүши хийгч, холигч,  хальслах машин

Цэвэрлэх, ариутгах төхөөрөмж, мах боловсруулах машин, талх, нарийн боов, чихрийн тоног төхөөрөмж, ариутгагч, хөргөх төхөөрөмж

Савлагааны машин, савлагааны материалууд, савлагааны хяналтын систем болон төхөөрөмж

Хүнсний түүхий эд, орц, үйлчилгээ

  Натурал исгэгч, давс, сахар, будагч бодис, амтлагч, эмульсжүүлэгч, ариутгагч бодис, антиоксидантууд, хүнсний салбартай холбоотой үйлчилгээ, мэдээлэл