Үзэсгэлэн 2013 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төвд болно.

 

Хятад улс нь үйлдвэржилтийг хөгжүүлж дэлхийн эдийн засгийн чадавхтай орон болсон бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид, нийлүүлэгчдэд боломжийг байнга олгодог. Хүнсний үйлдвэр нь талх, бялуу,  нарийн боов, чихэр зэргийг үйлдвэрлэх чиглэлээр хамгийн хурдан хөгжиж байгаа секторын нэг бөгөөд орлогоо тасралтгүй нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

Үзэсгэлэн нээх хугацаа

2013 оны 5 сарын 20-22

Даваа-Мягмарт: 9.00-17.30 цаг

Лхагва: 9.00-15.30

Бүтээгдэхүүнүүд

Нарийн боов, чихрийн үйлдвэрүүд нь талх, нарийн боов, бялууг гар аргаар, мөн томоохон хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Энэхүү үзэсгэлэнд бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ санал болгож оролцдог байна. Үзэсгэлэнгээс та бүхэн орчин үеийн хандлага, аргачлал, технологийн тухай хамгийн их мэдээллийг эндээс олж чадна. Bakery China2013 үзэсгэлэнд:

  • Шарах шүүгээ, багаж хэрэгсэл
  • Нарийн боов, амттан хийдэг машин
  • Хөргөлт, хөрөнгө, агааржуулалтын технологи
  • Үндсэн болон туслах түүхий эд, найрлага
  • Хагас боловсруулсан, боловсруулсан бүтээгдэхүүн
  • Зайрмаг үйлдвэрлэл
  • Гоймон хийх
  • Кафе, гурилан бүтээгдэхүүний дэлгүүрийн тоног төхөөрөмж, тоноглол
  • Савлагааны тоног төхөөрөмж, материал
  • Гоёл чимэглэлийн зүйл, гурилан бүтээгдэхүүний нэмэлт хэрэгслүүд
  • Цэвэрлэгээ болон эрүүл ахуй
  • Лабораторийн болон хэмжилтийн төхөөрөмж
  • Компьютерийн техник хангамж, программ хангамж
  • Үйлчилгээ

Үзэсгэлэн болох газар

Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төв
2345 Longyang Road, Pudong New Area
Shanghai P.R.C. 201204
P +86 21 28906666
F +86 21 28906777

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.bakery-china.de/en/fair-overview/ сайтаас авна уу