Эрхэм зорилго

Монгол Улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээлийн нөхцөлд чөлөөтэй өрсөлдөх чадвартай болохын төлөө хамтран ажиллах боломж буй болгох, хүнсний хэрэглээ, чанар, аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалахад оршино.