Шагналын журам

Салбарын шагналын журам

Засгийн газрын шагнал: 

  • “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
  • “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
  • “Тэргүүний хоршоологч” хүндэт тэмдэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шагнал:

  • “Жуух бичиг”

 1. Журмыг PDF форматаар татах

http://mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2018a25.pdf
2. Шагналын анкет татах

Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагч болон тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, уг салбарт хамаарагдах төрийн албан хаагчийг үндсэн байгууллага нь шагналд тодорхойлно.  
  • Аль нэг байгууллага, аж ахуйн нэгжид харьяалагддаггүй ахмадууд болон хувийн аж ахуй эрхэлдэг иргэдийг оршин сууж буй баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга тодорхойлж болно.
  • Шагналд нэр дэвшүүлэх ажилтан, албан хаагчыг аж ахуйн нэгж, байгууллагын хамт олны /томоохон үйлдвэр, аж ахуйн газрын хувьд цех тасгийн ажилчдын/ хурлаар, 4.2-т заасан иргэдийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж хурлын тэмдэглэлийг баталгаажуулсан байна.
  • Шагналд нэр дэвшсэн хүний ажил байдлын тодорхойлолт нь нийт ажилласан хугацааны ажлын амжилт, үр бүтээл, салбарт оруулсан хувь нэмэр, шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, ажлын үзүүлэлт, нээлт бүтээлийн жагсаалтыг хавсаргаж, байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.
  • Шагнуулах хүний тодорхойлолтод нутгийн захиргааны байгууллага /аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг даргын тамгын газар/-ын саналыг авна.
  • Шагналд нэр дэвшүүлж тодорхойлохдоо дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
  1. Шагнуулах тухай хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг;
  2. Шагналд нэр дэвшигчийн танилцуулга /2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу/; 
  3. Ажил байдлын тодорхойлолт
  4. Хамт олны хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл;
  5. Яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсан бол түүний хуулбар;
  6. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар;
  7. Нутгийн захиргааны байгууллагын санал /4.5 -д заасан/;
  • Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, бусад олон нийтийн байгууллагаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аль нэг байгууллагад ажилладаг албан хаагчийг шагнуулах санал дэвшүүлсэн тохиолдолд тухайн хүний ажиллаж байгаа байгууллагаас заавал санал авсан байна.
  • Шагналд тодорхойлсон баримт бичгийг 30-аас доошгүй хоногийн өмнө цаасан хэлбэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ.
  • Шагналтай холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд тухайн ажилтан, албан хаагч, иргэнийг дараагийн 5 жилд аливаа нэг шагналд нэр дэвшүүлсэн тодорхойлолтыг шийдвэрлэхгүй.