“Хүнсний аюулгүй байдал – хүнсний чиглэлийн бизнес эрхлэгчидийн үүрэг, хариуцлага“ сэдэвт сургалт

Сургалтын зорилго

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиудыг таниулан сурталчилах, бүтээгдэхүүнийхээ эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллахад эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг хэрхэн нэвтрүүлэх арга зүйн зөвлөмж өгөх, дотоод хяналтыг сайжруулах талаар мэдлэг, мэдээлэл олгоход оршино.

Хамрах хүрээ

Орон нутгийн ЗДТГ-ын хүнс хариуцсан мэргэжилтэн, МХГ-ын хүнсний эрүүл ахуйн байцаагч, ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн, хүнсний боловсруулах үйлдвэрийн удирдлага, эрүүл ахуйч, технологич, химич, микробиологич, нийтийн хоол, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл

Зохион байгуулагч

  • Монголын Хүнсчдийн Холбоо
  • Холбооны орон нутгийн салбар зөвлөл

Хамтран зохион байгуулах газар:

  • Аймгийн ЗДТГ, МХГ, ХХААЖДҮГ

Сургалтын  явуулах  хугацаа

  • 2013 оны 5, 6 дугаар саруудад

Сургалт явуулах танхим:

  • Тухайн аймгийн зохицуулалтаар

 

Монголын Хүнсчдийн Холбоо