Холбооны стратегийн зорилтууд

Үндэсний эрх ашгийг эрхэмлэн дотоодын зах зээлийг чанаргүй, хуурамч бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах талаар хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах;

Төрийн хүнсний бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх хүрээнд эрх зүй, стратегийн бичиг баримт боловсруулах болон хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх;

Засгийн газрын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

Гишүүн аж ахуйн нэгжүүдийн ажиллагчдын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, салбарт хүний нөөц бүдүүлэх, бүх шатны сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд туслах;

Хүнсний үйлдвэрлэлийн бизнес төсөл, хөтөлбөр боловсруулах, шинэ технологи эзэмшихэд аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

Зах зээлийн тойм мэдээлэл боловсруулж, гишүүн байгууллагуудыг шуурхай хангах;

Гадаад орнуудын ижил төрлийн байгууллагуудтай харилцаа тогтоож, олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх, олон улсын хурал, зөвлөлгөөн, үзэсгэлэн яармагт гишүүдийг оролцуулах ажлыг зохион байгуулах;

Олон улсын зээл, тусламжийн хөрөнгийг Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт ашиглах арга хэмжээг боловсруулах, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;

Өмчийн бүх хэвшлийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих;

Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудтай хамтран хүнсний хангамж, эрүүл ахуй, шимт чанарын асуудлаар онол, практикийн бага хурал, симпозиум, семинар зохион байгуулах;

Холбооны ажлын алба, Мэргэжлийн зөвлөлүүд болон орон нутаг дахь Салбар зөвлөлийн чадавхийг нэмэгдүүлэх;

Хүнсний зохистой хэрэглээ, эрүүл хооллолтын талаар олон нийтэд мэдлэг олгох цуврал арга хэмжээ хэрэгжүүлэх.