Холбооны гишүүн болсны ач тус

Холбооны гишүүн болсоны ач тус юу вэ?

Та болон танай байгууллага, компани нь тус Холбооны гишүүн болж, хамтран ажилласнаар юуны өмнө дараах чиглэлийн үйлчилгээг авснаар ажилд тань зохих хувь нэмэр болно гэж найдаж байна.

  • Танай байгууллага, хамт олон өөрийн санаа бодол, байр сууриа бусадтай нэгтгэн төр засаг, бусад бүх шатны байгууллагуудад хүргэх дөт зам олж авна.
  • Байгууллагынхаа эрх ашиг сонирхлоо хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл, боломж бий болно.
  • Шударга, ёс зүйтэй бизнес эрхлэхэд тань мэргэжлийн зөвлөгөө өгнө.
  • Хүний нөөцийн менежментийн асуудлаар зөвлөгөө авч, ажиллагсдаа хямд, чанартай сургалтанд хамруулах боломжтой болно.
  • Хүнсний жижиг дунд үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн сонголт хийхэд тань мэргэжлийн зөвлөгөө өгч, туслана.
  • Танай байгууллагад шаардлагатай судалгаа, шинжилгээний асуудлыг хурдан, хямд хийлгэх боломж бүрдэнэ.
  • Танай үйлдвэрийн техник, технологийн сонирхсон чиглэлээр эрдэмтэн, мэргэжилтэн, ахмад инженерүүдийн зөвлөгөөг авч, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ.
  • Холбооноос зохион байгуулж байгаа мэргэжлийн сургалт, семинар, үзэсгэлэн яармагт нэн түрүүн