Намрын ногоон өдрүүд - 2012

“Намрын ногоон өдрүүд-2012” нэгдсэн арга хэмжээний тухай

Монгол Улсын Засгийн Газраас “Монгол мал” хөтөлбөр, “Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр” зэрэг дунд, урт хугацааны хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Ялангуяа бэлчээрийн монгол малын мах, сүү болон экологийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортлох зорилтын хүрээнд салбарт Органик Монгол брэндийг бий болгох чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хоршоололын салбарыг сурталчлах зорилгоор тус яамнаасжил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүнс хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд-2012” нэгдсэн арга хэмжээ, энэ хүрээнд “Эрүүл хүнс-2012” хүнсний бүтээгдэхүүний, “Алтан намар-2012” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний, “Шилмэл Мал-2012” үзэсгэлэн худалдааг тус тус 2012 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотод 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Намрын ногоон өдрүүд- 2012” үзэсгэлэн, худалдаанд нийслэл, орон нутгийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчдэд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 7 хоногийн турш танилцуулахаас гадна энэ удаа олон улсын үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулж байгаагаараа өргөн хүрээтэй онцлог болж байна.