Гишүүнчлэл

Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гишүүн байна. Жил ирэх тутам Монголын Хүнсчдийн Холбоонд элсэх сонирхолтой байгууллагын тоо нэмэгдсээр байгаа нь Холбоо гишүүддээ үзүүлж буй тусламж, дэмжлэг, үйлчилгээний цар хүрээ хэрхэн өргөжиж буйг харуулж байна. Одоо Холбооны гишүүн аж ахуйн нэгж, байгууллага 248, хувь хүмүүс 60 шахам байна.